орох

Танилцуулга

Cedar City Residence

          Мөнх ногоон Хуш модыг бэлгэ тэмдгээ болгосон Cedar city residence нь Нисэх онгоцны буудал явах замд  Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүс Яармагт Хотын захиргааны төв байрны баруун талд байрлах бөгөөд худалдаа үйлчилгээний төв, Ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэг, тоглоомын талбай, хөл бөмбөг, сагсан бөмбөгийн талбай, амралтын хэсэг ногоон байгууламж, айл бүрд дулаан зогсоол байхаар шийдсэн 16 давхар барилгуудаас бүрдсэн, нэгдсэн харуул хамгаалалттай орон сууцны хороолол юм.

Cedar city residence-ийн эхний ээлжийн ашиглалтад  орох 16 давхар орон сууцнууд нь  оршин суугчдын бүхий л хэрэгцээг хялбараар шийдсэн давхартаа 4-6 айл байхаар, орцондоо өндөр хурдны 2 ширхэг цахилгаан шаттай, айл бүрд байгалийн тунгалаг гэрэл тусах шалнаас тааз хүрсэн цэлгэр том цонх, ашиггүй талбай багатай, өрөөний зөв зохион байгуулалттай  2-4 хүртэлх өрөөний сонголттой орон сууц юм.

Хүн байгальд ээлтэй Европ стандартаар Герман улсад үйлдвэрлэсэн GROHE брэндийн сантехникийн тоноглол, AS CREATION ханын цаас, Фурмо нэрийн радиатор, ХБНГ улсын EGGER брэндийн шал, ОХУ-н Фенстер үйлдвэрийн дулааны өндөр битүүмжлэлтэй 3 давхар шилтэй цонх, Kремма Марази –ийн плита, Итали улсад үйлдвэрлэгддэг LEGRAND нэрийн цахилгааны тоноглол, Беларусь улсын BELLWOOD нэрийн дуу чимээ тусгаарлалт сайтай, ур хийц шингээсэн дотор болон гадна хаалга зэрэг дэлхийд нэр хүндтэй материал, тоноглол ашигласан шинэ өнгө төрх бүхий архитекторын зөв төлөвлөлттэй.

Эдгээрээс гадна Улаанбаатар хотын томоохон хүнсний сүлжээ дэлгүүрүүд, Дэлхийн брэнд болсон автомашины шоурүүмүүд, Улсын болон хувийн эмнэлэг, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг зэрэг нь Мөнх ногоон Хуш модыг бэлэг тэмдгээ болгосон  Cedar city residence –ийн эргэн тойронд байрладаг.

Cedar city residence –ийн оршин суугчид нь уулын зам, яармагийн шинэ гүүр, маршалын гүүр, энх-тайвны гүүр, нарны гүүр зэргээр төвөггүйхэн хотын төвийн аль ч бүсрүү явах боломжтой эрүүл аюулгүй ногоон хотхон . 

  • Яармагийн шинэ суурьшилийн A зэрэглэлийн бүсэд байрлалтай
  • Хүүхэд залуучуудын соёл амралтын хүрээлэнгийн зүүн талд байрлалтай
  • Ирээдүйд үнэ цэнэ нь өсөх хөрөнгө оруулалт
  • Үйлчилгээний төв
  • 820 айлын тохилог орон сууц
  • 200 хүүхдийн цэцэрлэг
  • 640 хүүхдийн сургууль
  • 60% ногоон байгууламж
fbox4-2
Байршил & Соёл
fbox4-2
Архитектур шийдэл
fbox4-3
Брэнд материал
fbox4-2
Үнэ цэнэ
fbox4-2
Зөв хөрөнгө оруулалт

             

танд зориулж бүтээв

Брэнд материал

Цонх
 
  • Профилийн зузаан: 70мм
  • Тасалгааны тоо: 5
  • Жийргэвч: 2 давхар EDPM резин
  • Шилэн багц: 3 давхар
  • Өнгө: Хар саарал, цагаан
  • Хүчитгэгч: Металл зүрхэвч төмөр
  • Дулаан эсэргүүцлийн коэф-т: 0.78m2c/Вт
  • А Профил : А класс / анхны түүхий эд материалаар хийгддэг/
  • Наранд гандаж өнгөө алдахгүй

Фенстер цонх

Байгалийн гэрэл нэвтрүүлэлт, гурван давхар шил  дулааны өндөр битүүмжлэлтэй цонх шилэн фасадны  "Фенстер" компани нь  ОХУ -ийн Дорнод Сибирийн бүс нутаг дахь цонх,   шилэн фасатны үйлдвэрлэлийн тэргүүлэгч компани. 

Радиатор
 
  • Хурдан халааж хөргөдөг
  • Удирдахад хялбар 
  • Эрчим хүчний өртөг багатай
  • Хамгийн бага хэмжээний усаар ажиллах горимтой
  • Цэвэрлэхэд хялбар 

Purmo радиатор

50 гаруй жилийн түүхтэй Финляндаас гаралтай “Rettig Heating” концерн нь Европ дахь радиатор, халаалтын  болон цэвэр усны хоолой, холболтын системийн хамгийн том үйлдвэрлэгч юм.

Сан техникийн материал
 

Душ, Ванн, Тосгуурын холигч:

  • Гадна болон дотор тал эрүүл ахуйн шаардлага хангасан
  • Зэвэрдэггүй ган хоолой
  • Бат бөх ABC тогтоогч түгжээ
  • Зэсээр хийгдсэн эх бие
  • Хэрэглэхэд таатай уян бариул
  • Шүүгч төхөөрөмж
  • 12-15мм зузаантай цагаан, никелээр бүрхэгдэж өнгөлсөн
  • Механик элэгдэлд тэсвэртэй
  • Ус хэмнэх зориулалт бүхий технологи

Суултуур:

  • Суултуур болон суултуурийн таг нь ямар ч төрлийн бактерийг устгах
  • Өндөр температурт шатаасан шаазан гадаргуу
  • Цэвэрлэхэд хялбар гялалзсан гөлгөр
  • Усны зарцуулалтыг 70% бууруулдаг

Grohe сан техникийн материал

Сан техникийн тоноглолын үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Германы Grohe бренд нь давтагдашгүй загвар, мэргэжилтнүүдийн тасралтгүй инноваци, хамгийн өндөр стандартын нарийвчлалтай.

 

Хаалга
 
  • Гар хийцийн гоёмсог чимэглэл
  • Илүү зузаан хавтас
  • Итали будаг
  • Тансаг дизайн
  • Зөөлөн онгойлт хаалт

Belwooddoors гадна дотор хаалга

Беларусь улсын үйлдвэрийн чанарын өндөр төвшинд үйлдвэрлэгддэг гадна болон дотор хаалга.

Ханын цаас
 
  • Зөөлөн дулаан мэдрэмж
  • Даралтат, товгор хэвлэл
  • Амьсгалдаг, чийг цохихгүй
  • Өнгөний цогц шийдэл

AS CREATION ханын цаас

Германы As Creation брендийн ханын цаас нь байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэдгийг баталгаажуулсан RAL- LATs гэрчилгээг авсан. Герман Итали дизайнеруудын урыг шингээсэн загварлаг өнгө хийцтэй.

Шал
 

Давуу тал

  • Гадны нөлөөнд тэсвэртэй, хууларч, ховхордоггүй дээд  давхарга
  • Загвар бүхий хэрэглээний өнгөн давхарга
  • Чийгшил болон температурын нөлөөнд орохоос  хамгаалсан өндөр нягтаршилтай цэвэр байгалийн  модны үртэсээр хийсэн гол даацын хавтан
  • Тэгшитгэгч доод давхарга

ЭГГЭР ЛАМИНАТАН ШАЛ

ХБНГ улсад үйлдвэрлэгддэг Egger Wood Products” компани нь 1961 оноос  тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа  бөгөөд тус шал нь Экологийн цэвэр бүтээгдэхүүнээр үйлдвэрлэсэн, Е1 стандартын ямар нэг хорт бодис ялгаруулахгүй материалтай, гадны нөлөөнд маш тэсвэртэй, удаан эдэлгээтэй,  арчилгаа бага гэдгээрээ давуу талтай.

Плита
 
  • Газрын өнгө төрхийг илэрхийлсэн шийдэл
  • Барзгар чулуун гадаргуу
  • Халцарч цайхгүй халтирахгүй
  • Ус чийг нэвтрэхгүй
  • Арчиж цэвэрлэхэд хялбар
  • Гоёмсог дизайны шийдэл

Kerama marazzi керамик, чулуун плита

Мараззи нь Европын № 1 керамик, чулуун плита бэлтгэн нийлүүлэгч компани бөгөөд Керама Мараззи нь ОХУ дахь салбар үйлдвэр юм. Үүгээрээ Итали болон ОХУ -уудын чанар, загвар, өнгө төрхийг хамгийн өргөн сонголттойгоор хэрэглэгчдэд санал болгож байдаг.  

Аваарын шат
 
  • Хүн болон байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн
  • Бага доргилт сэгсрэлт мэдрэгдэнэ
  • Хүүхдийн аюулгүйн түгжээтэй
  • Ихэнх бүтээгдэхүүн нь дахин боловсруулсан материалтай
  • Тагтны интетьер дизайнд тохирсон овор хэмжээ бага

NAKA Аваарын шат

1932 онд байгуулагдсан  аюулгүйн болон ослын шат гэх мэт олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч Японы NAKA корпорацын бүтээгдэхүүн юм.