орох

Танилцуулга

Cedar City Residence

     

                           Мөнх ногоон Хуш модыг бэлгэ тэмдгээ болгосон СИДАР СИТИ хотхон нь  Нисэх онгоцны буудал явах замд Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүс Яармагт  Хотын захиргааны төв байрны баруун талд байрлах бөгөөд худалдаа үйлчилгээний төв, Ерөнхий боловсролын Олонлог төв сургууль, хүүхдийн цэцэрлэг, тоглоомын талбай, хөлбөмбөг, сагсан бөмбөгийн талбай, амралтын хэсэг ногоон байгууламж, айл бүрд хүрэлцээтэй байхаар ил зогсоол болон дулаан зогсоол шийдсэн 16 давхар барилгуудаас бүрдсэн 1200 айлын , нэгдсэн харуул хамгаалалттай орон сууцны хороолол юм.

 

СИДАР СИТИ хотхоны  эхний ээлжийн 16 давхар орон сууцууд нь хүн байгальд ээлтэй Европ стандартаар Герман улсад үйлдвэрлэсэн GROHE брэндийн сантехникийн тоноглол, AS CREATION ханын цаас, Фурмо нэрийн радиатор, ХБНГ улсын EGGER брэндийн шал, ОХУ-н Фенстер үйлдвэрийн  3 давхар шилтэй цонх, Kремма Марази–ийн плита, Итали улсад үйлдвэрлэгддэг LEGRAND нэрийн цахилгааны тоноглол, Беларусь улсын BELWOOD нэрийн дотор болон гадна хаалга зэрэг дэлхийн нэр хүндтэй брэндийн материал, тоноглол ашиглан шинэ өнгө төрх бүхий архитекторын зөв төлөвлөлттэйгөөр баригдсан ба, 2023 онд  Ерөнхий боловсролын Олонлог төв сургуулийг  амжилттай ашиглалтад оруулсан.

 

Бидний хоёр дугаар ээлжийн ашиглалтад орох 16 давхар орон сууцууд нь оршин суугчдын бүхий л хэрэгцээг хялбараар шийдсэн бөгөөд давхартаа 4-6 айл байх ба, орцондоо өндөр хурдны 2 ширхэг цахилгаан шаттай, айл бүрд байгалийн тунгалаг гэрэл тусах цэлгэр том цонх, ашиггүй талбай хамгийн багатай, өрөөний зөв зохион байгуулалттай 2-4 хүртэлх өрөөний сонголттой төлөвлөсөн орон сууц юм. Энэхүү төсөлдөө бид Европ стандартын өндөр чанартай бүтээгдэхүүн, материал ашиглахаас гадна сантехникийн шинэ инновац бүхий SSWW брэндийн тоноглолоор бүрэн тоноглосон. Мөн  LG  брэндийн ханын цаасыг нэмэлтээр оруулж өгсөн нь оршин суугчдын интерьерийн шийдэл  бүрд тус болохоор төлөвлөсөн.

 

Энэхүү төслийн давуу тал нь  Ерөнхий боловсролын Олонлог төв сургууль, хүүхдийн цэцэрлэг , Улаанбаатар хотын томоохон сүлжээ дэлгүүрүүд, Худалдаа үйлчилгээний төвүүд,  Хувийн болон улсын эмнэлэг, Дэлхийн брэнд болсон автомашины үзүүлэнгийн танхимууд зэрэг нь  хотхондоо ойр байрладаг.

 

СИДАР СИТИ хотхоны оршин суугчид нь уулын зам, Яармагийн шинэ гүүр, Маршалын гүүр, Энх-тайвны гүүр, Нарны гүүр зэргээр төвөггүйхэн хотын аль ч бүс рүү явах боломжтой ба Энэхүү төсөл нь таны амьдралын хэв маягт тав тух, эрүүл аюулгүй байдлыг нэмэх ногоон хотхон юм.

 

 

 

 

  • Яармагийн шинэ суурьшилийн A зэрэглэлийн бүсэд байрлалтай
  • Хүүхэд залуучуудын соёл амралтын хүрээлэнгийн зүүн талд байрлалтай
  • Ирээдүйд үнэ цэнэ нь өсөх хөрөнгө оруулалт
  • Үйлчилгээний төв
  • 820 айлын тохилог орон сууц
  • 200 хүүхдийн цэцэрлэг
  • 640 хүүхдийн сургууль
  • 60% ногоон байгууламж
fbox4-2
Байршил & Соёл
fbox4-2
Архитектур шийдэл
fbox4-3
Брэнд материал
fbox4-2
Үнэ цэнэ
fbox4-2
Зөв хөрөнгө оруулалт

             

танд зориулж бүтээв

Брэнд материал

 
  • Профилийн зузаан: 70мм
  • Шилэн багц: 3 давхар
  • Өнгө: Хар саарал, цагаан
  • Тоноглол: ТУРК улсын FORNAX брэнд
  • Түрхлэг : LOW-E /нарны хэт ягаан туяаны хамгаалалттай/
  • Наранд гандаж өнгөө алдахгүй

FONIRTE цонх

Байгалийн гэрэл нэвтрүүлэлт, нарны хэт ягаан туяаны хамгаалалт бүхий LOW-E түрхлэгтэй , гурван давхар шил  дулааны өндөр битүүмжлэлтэй цонх шилэн фасадын  "FONIRTE" брэнд нь  12 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа ба БНХАУ-ын  бүс нутаг дахь  үйлдвэрлэлийн тэргүүлэгч компани. Мөн ТУРК улсын FORNAX брэндийн тоноглолтой (нугас, түгжээ, бариул, нугасны таглаа)

 

Радиатор
 
  • Хурдан халааж хөргөдөг
  • Удирдахад хялбар 
  • Эрчим хүчний өртөг багатай
  • Хамгийн бага хэмжээний усаар ажиллах горимтой
  • Цэвэрлэхэд хялбар 

Purmo радиатор

50 гаруй жилийн түүхтэй Финляндаас гаралтай “Rettig Heating” концерн нь Европ дахь радиатор, халаалтын  болон цэвэр усны хоолой, холболтын системийн хамгийн том үйлдвэрлэгч юм.

 

SSWW сан техникийн материал

1994 онд үүсгэн байгуулагдсан ISO9001 , CE , EN , ETL , SASO стандартыг хангасан. Герман, Швейцар, АНУ, Орос, Их Британи , Польш зэрэг орнуудад бүтээгдэхүүнээ борлуулдаг БНХАУ-ын тэргүүлэгч үйлдвэр юм

 

 

Хаалга
 
  • Гар хийцийн гоёмсог чимэглэл
  • Илүү зузаан хавтас
  • Итали будаг
  • Тансаг дизайн
  • Зөөлөн онгойлт хаалт

Belwooddoors гадна дотор хаалга

Беларусь улсын үйлдвэрийн чанарын өндөр төвшинд үйлдвэрлэгддэг гадна болон дотор хаалга.

Ханын цаас
 
  • Зөөлөн дулаан мэдрэмж
  • Даралтат, товгор хэвлэл
  • Амьсгалдаг, чийг цохихгүй
  • Өнгөний цогц шийдэл

AS CREATION ханын цаас

Германы As Creation брендийн ханын цаас нь байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэдгийг баталгаажуулсан RAL- LATs гэрчилгээг авсан. Герман Итали дизайнеруудын урыг шингээсэн загварлаг өнгө хийцтэй.

 

Давуу тал

  • Гадны нөлөөнд тэсвэртэй, хууларч, ховхордоггүй дээд  давхарга
  • Загвар бүхий хэрэглээний өнгөн давхарга
  • Чийгшил болон температурын нөлөөнд орохоос  хамгаалсан өндөр нягтаршилтай цэвэр байгалийн  модны үртэсээр хийсэн гол даацын хавтан
  • Тэгшитгэгч доод давхарга

КРОНОСПАН ШАЛ

КРОНОСПАН брэнд нь 1897 Австрийн Лунгц хотод байгуулагдсан ба өдгөө 123 жилийн түүхтэй дэлхийн 30 оронд салбартай 40 гаруй үйлдвэртэй, 25 түгээлтийн төвтэй мод болон дахин боловсруулсан модоор дэвшилтэт технологи ашиглан шал, тавилга, интерьерт хэрэглэгддэг хавтангуудыг үйлдвэрлэж, түгээдэг олон улсын компани юм.

 

Плита
 
  • Газрын өнгө төрхийг илэрхийлсэн шийдэл
  • Барзгар чулуун гадаргуу
  • Халцарч цайхгүй халтирахгүй
  • Ус чийг нэвтрэхгүй
  • Арчиж цэвэрлэхэд хялбар
  • Гоёмсог дизайны шийдэл

Kerama marazzi керамик, чулуун плита

Мараззи нь Европын № 1 керамик, чулуун плита бэлтгэн нийлүүлэгч компани бөгөөд Керама Мараззи нь ОХУ дахь салбар үйлдвэр юм. Үүгээрээ Итали болон ОХУ -уудын чанар, загвар, өнгө төрхийг хамгийн өргөн сонголттойгоор хэрэглэгчдэд санал болгож байдаг.  

Аваарын шат
 
  • Хүн болон байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн
  • Бага доргилт сэгсрэлт мэдрэгдэнэ
  • Хүүхдийн аюулгүйн түгжээтэй
  • Ихэнх бүтээгдэхүүн нь дахин боловсруулсан материалтай
  • Тагтны интетьер дизайнд тохирсон овор хэмжээ бага

NAKA Аваарын шат

1932 онд байгуулагдсан  аюулгүйн болон ослын шат гэх мэт олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч Японы NAKA корпорацын бүтээгдэхүүн юм.